Нийслэл 179 0

Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ


Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шийдвэрлэсэн байна.

Шүүхээс  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чинд 2 жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны захирал Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна.

Мөн Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, Л.Чинбатыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Д.Ганбаатарыг 10,000,000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, М.Болортуяаг 120,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Харин шүүгдэгч Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Д.Баярсайхан нар нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдсон юм.

 

 

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Мэдээллийг түгээх