Сонин хачин 362 0

Зул сарын баяраас өмнө заавал үзэх 10 кино


Шинэ он гарахад хэдхэн өдөр үлдлээ. Мэдээж та бүхэн баярын үдшээ хаана, хэнтэй өнгөрүүлэхээ аль хэдийнээ шийдчихсэн байгаа байх. Өвлийн жавар тачигнасан тэсгим хүйтэн шөнө дулаахан гэртээ, буйдан дээрээ тааваараа тухлах хичнээн сайхан. Гэхдээ зүгээр ч нэг гиюүрэн суухгүй нь ойлгомжтой. Тиймээс бид та бүхэндээ хайртай дотны хүмүүстэйгээ үзэхэд тохиромжтой шилдэг 10 киног танилцуулж байна.
 
10. “Love Actually”
Киноны гол дүрийг бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг эрэгтэй жүжигчдийн нэг Хью Грант бүтээжээ. Энэ британи эрийн чухам юунд нь эмэгтэйчүүд тэгтлээ татагддаг нь өнөөг хүртэл оньсого хэвээр. Тэрээр ажилдаа бүхий л зүрх сэтгэлээ зориулсан, ганцаардсан ерөнхий сайдын дүрийг бүтээх бөгөөд ажилчин ангийн жирийн бүсгүйтэй учирснаар хайр сэтгэлээ олж буй тухай гардаг. Үүнээс гадна Эмма Томпсон, Билл Най, Лиам Нисон болон Колин Ферт нарын оролцон тоглосон  романтик инээдмийн уг кино баярын үдэш таныг уйдаахгүй гэдэгт итгэж болно.
 
Image result for love actually movie 2003


Видео




9. “Bad Santa”
Энэхүү кино “балмад” хэмээх жагсаалтанд багтах ч та ийм зүйлд тэгтлээ эмзэглээд байдаггүй бол “Яагаад болохгүй” гэж? Ямартай ч “Муу Санта” нэрэндээ тохирсон үйл явдлууд өрнөх ч хэрэв энэ нь баярын наастр эвдэхгүй гэдэгт итгэлтэй байвал баярын үдшийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор орох ажээ.
Image result for Bad Santa 2003

Видео




8. “The Holiday”
Сэтгэл хөдөлгөж, аньсага чийгтүүлсэн кинонуудын нэг. Тиймээс та зурагтынхаа өмнө алчуур бариад суух болох нь ээ... Киноны гол баатар болох азгүй хөөрхий эмэгтэйг өрөвдөж, эцэст нь сайн сайхнаар төгсөөсэй хэмээн өмнөөс нь залбирч , хэрэв энэ эмэгтэйн оронд байсан бол ямар шийдвэр гаргах вэ гэх бодолд автуулсаар үйл явдал өрнөнө. Эцэст нь гол дүр болох Кейт Уинслет болон Камерон Диас нар мөрөөдлийнхөө эр хүнийг олсноор кино төгсөхөд та хаанаас ч авамгүй тэр сэтгэл ханамжийг мэдрэх болно.
Related image


Видео




7. “Just Friends”
Энэ кино зул сарын баяртай тийм ч хамааралтай бус. Гэхдээ л яагаад ч юм зул сараар үзэх ёстой кинонуудын жагсаалтанд заавал бичигддэг юм. Магадгүй бүсгүйчүүдийн хайртай жүжигчин Райан Рейнольдс булчин шөрмөс нь зангирсан биш харин нэлээн илүүдэл жинтэй эрийн дүрийг бүтээдэг болохоор илүү сонирхол татдаг биз ээ. Энэ кинонд ургамал судлаач эр хайртай бүсгүйдээ тоогдохгүй байгаа тухай сонгодог дурлалын түүхийг өгүүлнэ. Тэрээр хотоос явсны дараа, халуухан амжилттай продюсерийн хувиар эргэн ирэхэд байдал огт өөрөөр эргэж, эцсийн эцэст хайртай бүсгүйнхээ сэтгэлийг татаж чаддаг байна.

Image result for just friends
Видео




6. “Meet Me in St. Louis”
Энэ бүтээл хосуудын романтик үдэшт төгс тохирно. Киноны дуу “Have Yourself a Merry Little Christmas” л гэхэд баярын уур амьсгалыг хангалттай бүрдүүлэх ажээ. Мөн гол дүрийн жүжигчин Жуди Гарленд гайхалтай үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдлаараа үзэгчдийн сэтгэлийг татна. Хуучны энэ кино сэтгэл хөдөлгөм хайрын түүхээрээ таныг зурагтын өмнө уяна гэдэгт итгэлтэй байна.
 

Image result for Meet Me in St. Louis
Видео




5. “Ernest Saves Christmas”
Заримдаа кино дөнгөж эхэлж байх үед дуустал нь үзэх сонирхол татахгүй нь дээ гэсэн бодол төрдөг. Энэ кино тэр төрөлд багтана. Гол дүрийн жүжигчин өмнөх бүтээлүүддээ хүмүүсийг хангалттай инээлгэж чадаагүй, энэ удаад ч адил байх болно. Харин танд өгөх бидний зөвлөгөө бол шүүгээнээсээ хуучин цамцаа гаргаж өмсөөд, хундага дарс дүүргээд хайртыгаа тэврэн киногоо эхлүүл. Киноны үйл явдал өрнөх тусам танд таалагдах болно.

Related image
Видео




4. “Four Christmases”
“Жинхэнэ хайр” кино таны сэтгэл санааг сэргээсэн бол “Дөрвөн Зул сар” кино эсрэг ангилалд оруулж магадгүй юм. Хайрын хүчийг ухааруулж ойлгуулах агуулгатай уг киноны төгсгөл танд таалагдах болов уу.

Image result for four christmases
Видео




3. “A Christmas Carol” (2009 он)
Хайр, гэр бүлийн халуун дотно уур амьсгалыг мэдрүүлэх зул сарын холбогдолтой бас нэгэн бүтээл. Магадгүй энэ таныг хайрттайгаа тэврэлдэн үзэх боломжийг олгох цорын ганц кино ч байж мэдэх юм. Учир нь уг бүтээлд хий үзэгдлийн тухай гарах болно. Хэрэв танд иймэрхүү төрөл жанрын кино таалагддаг бол яг тохирно. Инээдмийн киноны нэрт жүжигчин Жим Керри бүтээсэн Скружийн дүр болон бусад гурван хий үзэгдэл та хоёрыг  “айлгаж” мөн ухаарал өгөх болно.

Image result for A Christmas Carol
Видео




2. “The Santa Clause 2”
Дисней кино студийн тодорхойлсноор зул сарын кинонуудын хаан Тим Аллены тоглосон “Санта Клаус-2” кино ч хайрттайгаа хамт буйдан дээрээ тухлан үзэх бүтээл болжээ. Эхний ангид Тим Аллен тохиолдлоор Санта Клаус болохоос өөр аргагүйд хүрсэн жирийн нэг залуугийн дүрийг бүтээж байсан бол хоёрдугаар ангид сургуулийн захирал аятайхан, залуухан бүсгүйд сэтгэл алдрах ажээ.

Image result for The Santa Clause 2
Видео




1. “Eyes Wide Shut”
Энэхүү жагсаалтаас сэдвийн хувьд бага зэрэг хазайсан кино бол “Eyes Wide Shut” юм. Үйл явдал нь Зул сарын баяраар эхэлж, мөн төгсөнө. Гэхдээ уг киноны ихэнх үйл явдал насанд хүрэгчдэд хамааралтай. Хэрэв та Том Круз, Николь Кидман нарыг хосууд хэвээр, хамтын амьдралыг нь сэргээхийг хүсч байгаа бол танд яг тохирно.

Related image
Видео

Мэдээллийг түгээх