Шар мэдээ 391 0

Асашёорюү Д.Дагвадоржоо Моллаейд хөл алдаж байхаар Монголынхоо Циркээ анхаар


Иргэншлээ сольж Монгол Улсын иргэн болсон алдарт бөх, Дэлхийн аварга Моллаей Саеидэд Асашёорюү Д.Дагвадорж гурван өрөө байр бэлэглэхээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тодруулбал, "Монгол улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Молайд миний зүгээс 3 өрөө байр бэлэглэхээ илэрхийлж байна! Танд спортын өндөр амжилт хүсье! Монгол улсын төлөө зүтгэе" хэмээн бичжээ.

Тэгвэл их аварга Д.Дагвадоржийн дээрх үйлдэлд иргэд ихээхэн эгдүүцэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс үзэж байгаагаар их аварга Д.Дагвадоржийн дээрх бэлэг нүдээ олсон, цаг нь тохирсон сонголт биш аж.

Уг нь аваргын сайхан сэтгэлийн бэлгийг Монголчууд ихэд таатай хүлээн авч, сайшаадаг байлаа. Гэтэл энэ удаад тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ, алдарт бөхөд байр өгч байхаар “Аса цирк”-тээ хөрөнгө оруулалт хийхгүй дээ гэх хүн олон байна.

Дэлхийд айргийн тавд багтдаг Монголын циркийг түрээсийн байр болгож, ажилчдыг нь гудманд гаргасан тэрбээр энэ салбарынханд ганц тусалчихдаггүй л юм байх даа.

А.ШАРХҮҮ

SHARMEDEE.MN

 

Мэдээллийг түгээх