Нийслэл 927 0

Цэцээс зайлах ёстой Д.Одбаяр өөрийнхөө хүнийг даргаар тавихаар хор хутгаж явна


ҮХЦ-ийн даргыг ирэх Даваа гарагт сонгоно. Учир нь Монгол Улсыг ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын “KAL”-ийн онгоцны үйлчлэгчийн “өгзөг”-ийг базаж хүчирхийлсэн гэх үйлдлээс үүдэн тэрбээр даргын үүрэгт ажлаа өгсөн юм. Тиймээс хуульд зааснаар ҮХЦ-ийн даргыг томилж, үйл ажиллагааг хангах ёстой.

Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.2-д заасны дагуу “Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно”.

Тэгвэл Цэцийн даргыг дахин сонгох гэж буй энэ агшинд ҮХЦ-ийн дарга асан, цэцийн гишүүн “өгзөг” хочит Д.Одбаяр өөрийнхөө хүнийг хуучин суудалдаа тавихаар хор хутгаж яваа сурагтай. Тодруулбал, тэрбээр Хууль зүйн яамнаас гаралтай, ажлын туршлага багатай, өөрийг нь тойрон хүрээлж, хөөрөг наймаалж ажлаа бүтээдэг нэр бүхий хэдэн гишүүдээс бүрдсэн фракцаа цуглуулж, тэдэн дундаасаа цэцийн даргыг тавих “Гитлер төлөвлөгөө” боловсруулж эхэлжээ.

Уг нь хуулиар ч тэр цэцийн даргын албыг төрд олон жил ажилласан, туршлагатай, нэр цэвэр, Монголчуудын хэлдгээр наад зах нь нуруутай хүн хаших ёстой. Гэтэл “өгзөг” Д.Одбаяр нарын тооцоолсноор тийм биш аж. Тэнд ямар нэгэн байдлаар өмнөх даргын хүн үргэлжлүүлэн алба хашиж хор найруулах ёстой гэнэ. Ингэж л олон улсад Монголын нэрийг унагаасан Д.Одбаяр суудлаа харамлан чичир ч эхэлжээ.

Ирэх даваа гарагт Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох хурал, санал хураалт Цэцийн есөн гишүүний дунд явагдана. Тэгвэл тус хуралдаан болоод “Цэцийн даргыг сонгох санал хураалтад Д.Одбаяр оролцох ёс зүй байгаа юу?” гэсэн асуулт нийгэмд үүсээд байна. Учир нь түүнийг цэцийн дарга төдийгүй цэцийн гишүүнээс огцрох нь зөв гэсэн байр суурь нийгэмд давамгайлж байгаа юм. 

АРДЧИЛАЛ.МН

Мэдээллийг түгээх