Шар мэдээ 2877 0

ЕТГ-ын дарга З.Энхболд, Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хэрэлдэв


Монголдоо бус дэлхийд дахинд нэр нь түгж, од болоод буй “Хү” хамтлагийнханд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол бахархал”-ын өдрөөр “Чингис хаан” одон олгосон. Тэгвэл тэрхүү явдлаас үүдсэн хэл ам цахим орчинд тасрахгүй байна.

Тодруулбал, Чингис хаан одон хүртсэн “Хү”хамтлагийн талаар олон нийт маш олон талархал, эерэг сэтгэгдэл бичиж байна. Тэдэн дунд “Хү хамтлагийнхан өөрийн соёлоо орчин үеийн эрдэмтэй холбосон нь тэдний дэлхийд алдарших үндэс боллоо. Харин барууныхныг дууриасан бол хэзээ ч шинэ зүйл авчрахгүй” хэмээн нэгэн олны танил эрхэм жиргэсэн байв.

Гэтэл түүний энэхүү жиргээг ЕТГ-ын дарга З.Энхболд өлгөж авч Монголдоо дээгүүрт эрэмбэлэгддэг, М-POP гэх урсгалыг гаргаж ирсэн, дуучин Д.Болдыг дайруулан шүүмж маягтай жиргэжээ. Тэрбээр, “К-POP дуурайсан М-POP ямарч амжилт олоогүй” хэмээн жиргэсэн нь Д.Болд төдийгүй урлагийнхны уур бухимдлыг ихэд хүргэжээ.

Түүний энэхүү жиргээнд тэр даруй нь Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хариу бичжээ. Тэрбээр, “Миний хийсэн бүтээснийг З.Энхболд та хэмжихгүй ээ. Таныг жоохон байхад би дуулаал явж байсан. Одоо та том болж. Гэхдээ ухаан чинь өндөртэйгөө адилхан богино юм” хэмээн хариулжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээллийг түгээх