Дэд бүтэц 158 0

“ДИЖИТАЛ ЭРИН ДЭХ БАРИЛГЫН САЛБАР” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЛӨӨ


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” арга хэмжээ Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор зохион байгуулж байна.  

Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцлээ. 

Барилга, хот байгуулалтын яамнаас  Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал  “Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого, бүтээн байгуулалтын ажлууд” сэдвээр илтгэл тавьж, “Дижитал эрин дэх барилгын салбар” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”арга хэмжээнээс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах юм.


 

Мэдээллийг түгээх