Орон нутаг 459 0

ӨМНӨГОВИЙН ДАРГА НАР ШАЛГАГДАЖ ЭХЭЛЖЭЭ


Өмнөговь аймгийг 2016-2020 оны хооронд МАН засаглан удирдаж байгаа. Тус аймгийн Засаг даргаар өмнө нь аймгийн захиргаанд дээгүүр алба хашиж явсан Н.Наранбаатар хэмээх залуу 2016 оноос хойш ажиллаж байгаа билээ.

Тэгвэл уул уурхайн баялагаараа улсдаа тэргүүлж байгаа тус аймгийн удирдлагууд хууль хяналтынханд шалгагдаж, асуугдаж, хоргоогдож эхэлжээ. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон түүний дотны найз Аймгийн засаг даргын уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр нар авилга, албан тушаалын асуудлаар АТГ, цагдаагийн байгууллагын үүдийг сахиад чамгүй хугацааг өнгөрөөж байгаа гэнэ.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын дотны найз Аймгийн засаг даргын уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр өөрөө ам алджээ. Тэрбээр, нутгийнхаа нэгэн залуугийн "Таныг АТГ дээр асуугдаад байна гэх юм худлаа биз дээ" гэсэн асуултад "Үгүй ээ цагдаа дээр л асуугдаж байгаа. Дан ганц би ч биш бид бүгдээрээ л асуугдаж байгаа" гээд барьц алджээ.

А.СҮРЭН

ZASGIINMEDEE.MN

Мэдээллийг түгээх