Нийслэл 68 0

ЗАЛУУС ОСЛООС СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС МАЛД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ


"Гурван бүдүүн" хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт машинтай зорчиж яваад зам дээрх тэмээтэй мөргөлдөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тэгвэл дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлж  Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалтад  оролцогч залуус болон Өмнөговь аймгийн Ардчилсан залуучууд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аян зохион байгуулж буй юм байна.

Малд цацруулагч бэлэглэх аян долоо хоног үргэлжлэх аж.

Мэдээллийг түгээх