Аж үйлдвэр 65 1

Хятадын хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн нээлт хийлээ

16-р удаагийн Хятадын хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн нээлт 9-р сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ны Манжуур хотын олон улсын үзэсгэлэн яармагийн төвд зохион байгуулагдлаа.



"Итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэн туршлагаа хуваалцаж хөгжлийг зохицуулах" сэдвийн хүрээнд болж байгаа тус үзэсгэлэн нь үзэсгэлэн яармаг, форум уулзалт, зар сурталчилгаа, гэрээ хэлэлцээр, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээгээр үргэлжилсэн юм. Энэхүү үзэсгэлэн яармагт Хятад, Орос, Монголын технологи дамжуулах агентлаг, их дээд сургуулийн шинжлэх ухааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцон өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр болсон байна.
Үзэсгэлэнгийн хоёр танхим 12 хэсгээс бүрдэх ба нэгдүгээр танхимд шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх аргачлал зэрэг 11 хэсгээс бүрдсэн үзэсгэлэн нээгдсэн. Харин хоёрдугаар танхимд эксдортын машин механизмын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болсон юм.
Жилээс жилд хүрээгээ тэлж байгаа эл үзэсгэлэнд өнөө жил гурван улсын 100 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцсон байна.
Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны иновацын хэлтсийн дарга Д.Одгэрэл, үзэсгэлэнд оролцож байгаа Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн монгол анагаах ухаан судлалын танхимын ахлах багшын Ж.Байгалмаа нарын сэтгэгдлийг сонслоо.
Д.Одгэрэл: -Монгол Улс энэхүү үзэсгэлэнд 14 дэх удаагаа оролцож байна. Энэхүү арга хэмжээгээр гурван улсын шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг дэлгэн үзүүлдэг онцлогтой. Тухайн гурван улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөллүүд өөрсдийн тухайн жилдээ гаргасан ололт амжилтуудыг танилцуулдаг. Мөн харилцан туршлага солилцож хамтын ажиллагаа нэмэгдүүлдэг, санамж бичигт гарын үсэг зурдаг уламжлал болсон сайхан үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшил цаг минут тутамд өсөн дэвшиж байгаа нь энд оролцож байгаа оролцогчид хийгээд ирж байгаа бүтээлүүдээс харагдаж байна.
Ж.Байгалмаа: -Монголын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас төлөөл болж энэ үзэсгэлэнд оролцож байна. Манайх нийт арав орчим бүтээгдэхүүнтэй ирсэн. Ихэвчлэн Монгол орны байгал амьтны гаралтай түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүнээр оролцож байна. Жишээлбэл Монбэри гээд энэ бүтээгдэхүүн маань шууд ууж хэрэглэдэг Монголд ургадаг байгалийн цэвэр нэрс жимснээс гаргаж авсан ямар ч сахаргүй бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Ер нь дэлхий нийтээр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болоод байгаа. Түүнчлэн гадаад орноос орж ирж байгаа биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаа юм.

Мэдээллийг түгээх
  • 2019-09-12 07:55:10 | ip: 41.203.78.101

    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL.