Орон нутаг 245 0

ЗАГАСТАЙН ДАВААГ АЛБАН ЁСООР ХААХААР БОЛЖЭЭ


авханы Загастайн давааны замыг 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хаахаар шийдвэрлэжээ. Загастайн давааны 67 км замын ажил эхэлсэнтэй холбоотой Зам тээврийн хөгжлийн сайдын 07 дугаар сарын 02-ний өдрийн 229 дүгээр тушаалаар Загастайн давааг 7 дугаар сарын 13-наас хаахаар шийдвэрлэсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тиймээс долдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн зорчигчид Донойн хөндий-Сайрын дөрөлж- Яруугийн зүйл баг-Нарийний даваа чиглэлээр зорчих юм байна. Харин 9 сарын 1-ний өдрөөс Улиастай талаас 30 км замыг ашиглалтад оруулснаар Яруугийн Хатавчийн даваагаар зорчих бөгөөд 11 дүгээр сарын 1-нээс давааны замыг албан ёсоор нээхээр болжээ. 

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажил өнгөрсөн зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд замын ажил Улиастайгаас эхэлжээ. Тус замыг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны зургаадугаар сард байгуулсан гэрээний хүрээн дэх буцалтгүй тусламжийн хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгаа билээ. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын СССС компани нь замын хүндрэлтэй хэсэг болох давааны гол зам дээр ажиллах бол үндэсний туслан гүйцэтгэгч компаниуд нь автозамын хоёр захын барилгын ажлын 30 хувийг гүйцэтгэх юм. Загастайн давааны зам барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд” ХХК, “Түм арвижих” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байна.

Энэхүү авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог бөгөөд зам барилгын ажлын хамгийн хүнд хэсэг юм байна. Завхан аймгаас тавьсан хүсэлтийн дагуу өдгөө замын барилгын ажлыг Улиастайгаас эхлүүлж замын суурийн ажлыг хийж байна. 

Мэдээллийг түгээх