Нийслэл 362 0

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ И-МАРТ ХУДАЛДААНЫ ТӨВ ХЭСЭГ ХУГАЦААНД АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарсан. Урьдчилсан байдлаар гал нэг давхарт гарсан бөгөөд цахилгааны улмаас гарсан байж болзошгүй хэмээн үзэж байна. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан:  “Галын шалтаан 14 хоногийн дараа гарна. И-Март худалдааны төвийн нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан. Тус төвд галын улмаас шатсан зүйл бага, цахилгааны болон кабелийн утаснууд шатсаныг унтрааж аюулгүй болголоо. Хүний амь нас эрсдээгүй, гараашт байрлуулсан автомашинуудыг гаргаж гал түймрийн эрсдэлээс сэргийлж ажиллаа. Ер нь аж ахуй нэгж байгууллагад гал түймэр гарах тохиолдол цөөн, гэр хорооллын өрхүүдээс галын дуудлага их ирдэг” гэлээ.

Мөн гал гарсаны улмаас Баянзүрх дүүрэгт байрлах "Чингис"-ийн салбар хэсэг хугацаанд ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

imageАРДЧИЛАЛ.МН

Мэдээллийг түгээх