Шар мэдээ 2148 5

Т.БАЯСГАЛАН: МИНИЙ БИЕ ХЭДИЙГЭЭР ТҮВШИНЖАРГАЛААР ОВОГЛОГДОН ЯВДАГ Ч ЭЦГИЙНХЭЭ ӨВӨР НӨӨЛӨГТ ӨСӨӨГҮЙ


Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өөрийнхөө хувийн амьдралын талаар хэвлэлд ам нээсэн. Ингэхдээ тэрбээр нэгэн цагт ханилан сууж байсан Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын талаар болон тэдний гэрлэлтийн баталгааг дэнсэлсэн шүүхийн шийдвэрийн талаар дэлгэрэнгүй ярьж, хэцүүхэн, айдастай амьдарч байгаагаа дуулгасан билээ.

Улмаар дээрх мэдээлэл гарсан даруйд олон нийт цахим орчинд дургүйцлээ илэрхийлж МУГЖ, дуучин Т.Баясгалан руу чиглүүлж, "аавыгаа анхаараач ээ. Баян юм байж аавдаа ганц өрөө байр аваад өгчихгүй" гэх мэтчилэн олон сэтгэгдэлийг илгээсэн.

Тэгвэл энэ бүхнийг анхааралтай ажиглаж суусан МУГЖ, дуучин Т.Баясгалан өөрийн цахим хуудаснаа тайлбар бичжээ.

Тэрбээр "Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.

Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.

Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье! Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН" гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээллийг түгээх
  • 2019-05-09 11:48:18 | ip: 202.9.42.72

    тэр хөгшинийг зовхооболиж үз мөрөөрнөбайлга аав охин хоёр минь

  • 2019-05-09 13:42:00 | ip: 66.181.188.210

    за Баясгалан үнэнээ хэлж овоглож явдагаас гэдсэнд үлдсэн хүүхэд гэхэд өгөөмөр сайхан сэтгэл гаргаж хуншгүй хөгийн аавыг хүний ёсоор хүндэтгэж яваа ухаалаг эмэгтэй магтууштай харин хөгийн амьдралаар орвонг эргүүлж явдаг далд эцэг хүний сайхан нэр хүнд унагааж яваа бололтой

  • 2019-05-09 21:26:14 | ip: 103.212.117.142

    Баясгалан үнэн хэлж бн ээжтэй нь суугаагүй баясгаланг гэдсэнд нь байхад хаяад явсан ичихгүй өгсөн бэлгийг нь авч байдаг шуналтай өвгөн

  • 2019-05-10 11:33:03 | ip: 183.177.101.107

    гэхдээ л чи ямар ч байсан тэнэглэж зөнөг нь эхэлсэн хөгшин төгцөгтөө ямар буруу үйлдэл хийж байгааг нь хэлэх ёстой байх шүү. цаана нь гэмгүй нэгэн эмэгтэйн амьдрал сүйрлээ. насны эцэст хүнд хэцүү амьдрал хэцүү шүү. өөрийнхөө ээжтэй зүйрлэн бодоорой. өөрийн гараар бүтээсэн хамаг сайн сайхан бүгдийг нь ашиглаж хэрэглэчихээд бүгдийг хуу хамна гэдэг ойгүй их шуналын тулам болчихсон, үхэхдээ аваад үхнэ гэж бодож байгаа юм байна л даа зөв өтлөх хэрэгтэй л дээ ёстой л 70 настанд даруулга хэрэгтэй гэж зүгээр ч нэг хэлчихээгүй үг байх л даа Түвшинжаргалын Баясгалан гуай анхааралдаа авч хажуудаа аваач ээ "аавыгаа"

  • 2019-05-10 23:38:55 | ip: 150.129.143.159

    Сайхан хоолой эцгээс нь удамшсан байлгүй, уучилж амьдрах хорвоо доо