Нийслэл 201 0

18.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ БОЛГОН ОЛГОЖЭЭ


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 2 сард 293.0 мянган хүнд 41.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 159.5 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 20.9 (2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 5.1 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 9.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэхүү өсөлт нь “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам” өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 2 сард 51.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 273 (0.5%) буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 2.9 (21.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 2 сард 51.1 мянган хүн хамрагдсаны 68.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 2 сард 65.5 мянган хүн хамрагдсаны 70.9 хувь нь асаргааны тэтгэмжид, 29.1 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 2 сард 9.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.3 (79.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ оны 2 дугаар сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

Мэдээллийг түгээх