Номын ертөнц 316 0

ИХ НАЙРАГЧТАЙ САЛАХ ГҮЙЦЭТГЭЛЭЭ


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн энэ сарын 5-нд өвчний улмаас таалал төгсөж, Монголын уран зохиол, соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Их найрагч Б. Лхагвасүрэнтэй яг одоо Улсын драмын эрдмийн тeатрт салах ёс хийж, сүүлчийн замд нь үдэж байна. Их найрагч Б. Лхагвасүрэн 1944 оны 11-р сарын 25-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, 75 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Түүний алтан шарилыг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Тост уулын энгэрт тавина. Ум сайн амгалан болтугай.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээллийг түгээх