Шар мэдээ 1273 0

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТААР ЯВЖ БАЙСАН ДӨРВӨН ХҮН СОЛОНГОТЫН ДАВААНД ОСОЛДЖЭЭ


Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албан хаагчдыг атестатчилах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж, 21 аймаг, нийслэлийг хамарсан төрийн албаны энэхүү шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.

Тэгвэл, шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид өчигдөр шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолд оржээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодруулахад, "Осол болсон нь үнэн. Завхан аймгийн Тосонцэнгэлээс 130-аад км-ын зайд солонготын давааны өвөрт 20.30 ын цагийн үед Ланд-200 автомашин гүүрний далангийн эрэг мөргөөд сууж явсан төрийн албаны дөрвөн хүн осолдсон. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан" гэв

Т.Гэрэл

Мэдээллийг түгээх