Шар мэдээ 94 0

Ш.БАТХҮҮГИЙН ХОРИГДОХ ХУГАЦАА СУНГАГДАВ


Нийслэлийн Прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөх хугацааг сунгах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.11.01-ний өдөр хэлэлцээд хугацааг 15 хоног сунгахаар шийдвэрлэжээ. Үүний хариуд Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид энэ сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээжээ.

Мэдээллийг түгээх