Дэд бүтэц 240 0

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ


ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Бүртгэл бүтэн өдрийн турш үргэлжлэх юм. Хэрэв нээлттэй сонгон шалгаруулалтад өрсөлдөхийг хүсвэл холбогдох материалуудыг Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 3 давхарт 302 тоот өрөөнд 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах юм. 

  Мөн ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалтаас гадна

  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны даргын сонгон шалгаруулалт болж байна. 
Мэдээллийг түгээх