Нийслэл 96 0

10 ДУГААР САРЫН 12-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

“Новотел” зочид буудалд “Био аюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх нь” үндэсний анхдугаар сургалт эхэлнэ.

09.00 цагт “Сүхбаатар” цус цуглуулах төвд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид цусаа хандивлана. Утас: 91119838

09.00 цагт “Чингис” зочид буудалд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хурал болно. Утас:11458645, 91119757

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас:80050100

09.30 цагт “IBIS STYLES” зочид буудалд “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98880888

10.00 цагт “Монгол машин байгууламж” компанийн байранд монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно. Утас:99117292

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд бүх нийтийн "Дугуйн өдөр"-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Партизаны төв”-д Улаанбаатар хот болон БНСУ-ын Инчёон хотын найрамдалт хамтын ажиллагааны хзрээнд 10 га талбайг ойжуулах ажлын нээлт болно. Утас:99994768

10.00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадам болно. Утас:94839684, 99736124

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БХБЯ-наас нийтийн аж ахуйн салбар үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн хүрээнд “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хан-Уул дүүргийн Спортын ордонд Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зургаан төрөлт спортын тэмцээн зохион байгуулна. Утас: 325044, 91113191

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хороонд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний есөн сарын статистик мэдээллийг танилцуулна.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг зохион байгуулна.

16.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн хүрээнд 10 аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний хэт авиан аппарат хүлээлгэн өгнө. Утас:86885060, 90082028

18.00 цагт Тѳрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбооны нэгдсэн цугларалт болно.

18.00 цагт “976 арт галерей”-д “Эх газар ба арал” Монгол, Тайваны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Мэдээллийг түгээх