УИХ 743 0

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН Б.ДАШЗЭВЭГТ ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЛАА


УИХ-ын, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй мэргэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын мэргэн “Засагт хан” клубын ерөнхий дасгалжуулагч Б.Дашзэвэгт хоёр өрөө байрны эрхийн бичиг гардууллаа.
Уг эрхийн бичгийг “Элсний фестиваль-2018” наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр гардуулж төрийн наадамд гаргасан амжилт бүтээлийг нь үнэлж буйгаа илэрхийлсэн юм.
Б.Дашзэвэг нь сурын спортоор анх Монгол Улсын хүндэт мэргэн н.Батмөнхийн удирдлага дор 2012 оноос хойш тасралтгүй хичээллэн ийнхүү амжилтад хүрсэн байна.
Энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”-ын хөвөөнд зохиогдож буй “Элсний фестиваль-2018” наадмын үеэр тус аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Үндэсний Сурын Холбоо, Говь-Алтай аймгийн Үндэсний Сурын Холбоо хамтран Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх “Баруун бүсийн чуулга” харвааг зохион байгуулж буй юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улсын баяр наадамд амжилттай сайн барилдан тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очир -д 10.000.000 төгрөг олгон хүндэтгэл үзүүлжээ

Мэдээллийг түгээх