Үнэт цаас 219 0

ХӨРӨНГИЙН БИРЖ 24 КОМПАНИЙН 542 338 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ


 Хөрөнгийн биржийн өнөөдөрийн арилжаагаар  I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 542,338 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Улсын их дэлгүүр" ХК (UID+4.45%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT+3.92%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн ХК (MSH-11.11%) болон "Эрдэнэт авто зам ХК (EAZ-10.71%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19195.92 нэгж болж 0.58 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,328,116,172,709.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж үзнэ үү.    

Мэдээллийг түгээх