Орон нутаг 194 0

КАЗАХСТАНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БЭЛТГЭЛ КУРСИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Бүгд Найрамдах Казахстан Улсын их, дээд сургуулиудын бэлтгэл курст тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх ажил аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт өчигдрөөс эхлэн явагдаж байна.

Албаны хүний мэдээлснээр энэ жил тус улсын Евразийн Үндэсний Их сургууль, Дорнод Казахстаны Техникийн Их Сургууль, Семей хотын Улсын Их сургууль, Карагандын Улсын Их сургууль зэрэг долоон мужийн их, дээд сургуулиуд элсэлт хавах хүсэлт ирүүлээд байгаа аж.

Бүртгэл ирэх сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилж, бүртгүүлэгчид казах хэл, математикийн хичээлээр шалгалт өгөх юм. Шалгалтын хугацаа хараахан тодорхойгүй бөгөөд тэнцсэн хүүхдүүд дээрх сургуулиудад нэг жил бэлтгэл курст суралцах эрх авна. Улмаар тус улсад элсэлтийн ерөнхий шалгалтад орж Засгийн газраас нь тогтоосон босго оноог авсан тохиолдолд хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцах боломжтой болох ажээ.

2017 онд Баян-Өлгий аймгаас дээрх бэлтгэл курсийн шалгалтад 230 хүүхэд орсноос 224 нь тэнцэж байжээ.

Ө.Нурболат

Мэдээллийг түгээх