Дэд бүтэц 1729 92

Эрдэнэтээс Кызыл хүртэл төмөр зам тавих төсөл боловсруулж байна

Монгол Улс Эрдэнэтээс Тувагийн нийслэл Кызыл хүртэлх 547 км төмөр зам барих төсөл боловсруулж байна гэж оросын CA-NEWS сайт мэдээллээ.
Орос, Хятадыг холбох энэ төмөр зам монголын хойд нутгийн аймгуудыг төмөр замаар холбож оросын хил дээрх Овоотын боомтоор Тува руу гаргах  юм.  Энэ төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд Орос Хятадын хооронд жилдээ 30 сая тонн ачаа дамжин өнгөрөх боломжтой болох юм байна.

Одоо энэ төслийг хэрхэн санхүүжүүлэх, асуулт гарч ирж байгаа ч австралийн Aspire Mining Ltd хятадын “China Railway 20 Bureau Group” корпорацитай  хамтран санхүүжүүлж магадгүй байна.
Австралийн компани өнөөдөртөө энэ төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгийн зээл олдох байх гэсэн итгэлтэй байгаа юм байна. Компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол юун түрүү банкны дүгнэлт, байгалт орчны үнэлгээ, арилжааны хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг эцэс болгоход хөрөнгө хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn

Мэдээллийг түгээх