Бөх 75 0

ДОЛООГИЙН ДАВААНД Ц.СОДНОМДОРЖ АРСЛАН, Н.ЖАРГАЛБАЯР ЗААНД ӨВДӨГ ШОРООДЛОО


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын долоогийн даваа өндөрлөв.

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, энэ наадамд зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангасан Ш.Мөнгөнбаатараар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа. Харин өнгөрсөн жилийн түрүү бөх Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаярт өвдөг шороодлоо.

Долоогийн даваанд улсын арслан Н.Батсуурь, харцага цолны болзол хангасан Н.Золбоог давсан бол Монгол Улсын аварга С.Мөнхбат улсын харцага цолны болзол хангаад байгаа Т.Бэгзсүрэнтэй барилдаж өвдөг шороодуулж шөвгийн дөрөвт тунаж үлдлээ.

Ийнхүү энэ наадмаас шинээр зургаан улсын начин, гурван харцага цолтон төрлөө.

Д.Өлзий

Мэдээллийг түгээх