УИХ 767 0

ЧУУЛГАНААР ТАВАНТОЛГОЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай болон Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаг батлахаар төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайд, ЗТХ-ийн сайл, ХЗДХ-ийн сайдад тавьсан гурван асуулгын хариуг сонсоно. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар” ЗТХ-ийн сайдад, М.Оюунчимэг гишүүн “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” ХЗДХ-ийн сайдад асуулга хүргүүлсэн.Харин З.Нарантуяа гишүүн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн юм.
Ч.Ариунболд

Мэдээллийг түгээх