Гэмт хэрэг 1103 0

Буудалд амиа алдсан 13 настай охины аав сэтгүүлчидэд хандлаа


Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын нэгэн өрөөнд 13 настай А гэх охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.

Энэхүү хэргийг хоёр залуу үйлдсэн бөгөөд тэд охиныг буудалд хууран мэхэлж дагуулж ороод архиар шахаж, улмаар хүчирхийлээд зогсохгүй онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон байдаг. Харин энэ аймшигт хэргийг үйлдсэн хоёр этгээд өдгөө хоригдож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байсан бөгөөд хурлын тов гарчээ.

Энэ талаар талийгаачийн аав Т.Лхагвасүрэн “2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө энэ хоёр алуурчин миний охины амийг авч одоод 10 гаруй сарын хугацаа болжээ. Энэ хугацаанд сэтгэлийн дэм туслалцаа, хандив үзүүлсэн бүх хүмүүстээ баярлаж байгаагаа бас дахин илэрхийлье. 2018 оны зургадугаар сарын 29-ний өглөө 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хоёр алуурчны шүүх хурал болох гэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна” гэжээ.

Мэдээллийг түгээх