Нийслэл 285 0

Хүүхдийг тээвэрлэх зориулалтын суудлыг хувийн хэвшилтэй хамтран хямд үнээр авах боломжийг олгожээ


2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас амь насаа алдсан 127 хүүхэд байна. Үүний 55 тохиолдол нь зам тээврийн ослоор нас барсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн дийлэнх хэсэг нь зориулалтын бүс хэрэглээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Иймд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зориулалтын суудлын бүс хэрэглэх, хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанд хамрагдсан эцэг эхчүүүдийн 90 хувь нь зориулалтын суудлын бүсийг хэт үнэтэй хэмээн хариулжээ. Үүнд тус албаныхан анхаарал хандуулан хувийн хэвшлийн компаниудтай хамтран хүүхдийн хамгааллалтын суудлыг хямдруулан 69 мянган төгрөгний үнэтэй худалдаахаар болсон байна. Чанар стандартын хувьд баталгаатай болохыг албаны хүн мэдээлэлсэн. Мөн энэ суудлыг авснаар хүүхдийг гнэтийн осолын даатгалд үнэгүй бүртгэхээр болжээ.

Мэдээллийг түгээх