Шар мэдээ 683 0

The Voice of Mongolia” шоуны оролцогч А. Болормаа МУГЖ Г. Хайдавын саналаас татгалзжээ


Таван сарын хугацаанд үргэлжилж үзэгчдийг байлдан дагуулж чадсан нэвтрүүлэг бол Vocie of Mongolio шоу юм. 2000 гаруй оролцогчдоос 4 оролцогч шилдгээр шалгарч, шоуны ялагчаар Киви хамтлагийн Д. Уламбаяр /Ука/-ын багийн гишүүн Ц. Энгүүн шалгаран шагналаа гардан авсан.

Шоунд өөрийн хоолойны хүч чадал дуулалтаараа онцгой байж чадсан хүчтэй оролцогч Монгол Улсын Гавьяат жүжигчин Д. Отгонбаяр шүүгчийн оролцогч, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин  А. Болормаа сүүлийн шатанд шилдгийн төлөө өрсөлдөхөөр тунаж, хоёр оролцогч шүүгчдийн оноож өгсөн дууг дуулсан.       

 Тэгвэл А. Болормаа хүүхэд байхдаа “Дуун жигүүртэй сурагч нас” тоглолтоо Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хийж байжээ. Тэрээр “Монголын үнэн” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа “Тайлан тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин  Г.Хайдав багш ирж, надад өөрийнхөө шавь болох санал тавьж байсан юм. Гэвч би дуурийн дуулаач болох нэг их сонирхолгүй байсан учир очоогүй. Тиймдээ ч СУИС-ийн эстрадын дуучны ангид шалгалт өгч тэнцсэн” хэмээжээ.

Мэдээллийг түгээх