Шар мэдээ 536 0

Дуучин Л.Насанбуян цалингаа нэмүүлэхийг шаарджээ


"The Voice Of Mongolia" шоунд оролцож өөрийгөө хэр сайн дуучин бэ гэдгийг харуулаад авсан нэгэн бол дуучин Л.Насанбуян. Тэмцээнээс хасагдах үедээ зодог тайлах тухайгаа дурдаад авсан тэрээр  хэдийнээ "СТА" цол тэмдгээр энгэрээ мялаагаад авсан нэгэн. Улсын байгууллагад гоцлол дуучнаар ажилладаг тэрээр "Соёл урлагийн ажилтан"-уудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаад авчээ. Өмнөх сарын цалиндаа 19,000 төгрөг авсан хэмээн бухимдаад авсан тэрээр ийн "Хамтын тэмцэл"-д нэгдсэн бөгөөд "Шинэ өдрийг тэмцлээр эхлэв ш дээ. Хэлэхээс аргагүй, бичихээс аргагүй, шаардахаас аргагүй зүйл гэвэл энэ л байна даа яг энэ цаг үед... Маш олон хүний гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл шүү. Та нар минь анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү. Баярлалаа" хэмээжээ. Урлагт хайртайдаа энэхүү салбарт хүчин зүтгэж яваа тэрээр байгууллагаасаа гарч хувийн карьер хөөх бодолгүй байгаа бололтой. 

Мэдээллийг түгээх