Шар мэдээ 1037 0

Хөтлөгч Анууш: ”The Voice”-ийн 80 хувь нь ”Universe”-ийнх байлаа ш д

"UBS" телевизийн хөтлөгч Гантулга буюу Анууш эхнэрийн хамтаар "The Voice Of Mongolia" шоунд оролцсон ч харамсалтайгаар хасагдсан. Тус шоунд түүний хөтлөн явуулдаг байсан "Universe Best Songs" нэвтрүүлгийн оролцогчид ихээр оролцож байгаа харагдсан.

Хөтлөгч нь оролцогчидтойгоо мөн эхнэртэйгээ хамт тус шоунд оролцлоо хэмээн шуугьж байсан бөгөөд тэрээр энэ тухай "Би багаасаа л дуулдаг, дуулах дуртай байсан. 2011 онд би анх The Voice шоуг үзчихээд хэрвээ энэ шоу Монголд зохиогдвол би заавал орно гэж бодож байсан. Ер нь бол яахав энэ Voice шоуг үзэж байгаа үзэгчид энэ залуучуудыг, Гантулга зайлаа, Гантулга цаашаа, энэ бол юу юм бэ? хөгширч үхэх гэж байж, энэ бол нэг их аймар дуртай энд тэнд л явж байх юм гэдэг. Үндсэндээ бол Гантулга Universe Best Songs-оор л баахан гарчихсан болохоос биш оролцсон тэмцээн нь бол хоёрхон байгаа ш д. "My Voice" "The Voice" хоёр л байгаа ш д. Гэтэл энэ  Voice шоу нэвтрүүлэгт 100 гаруй хүүхэд The Blind Audition оролцох болж байгаа юм. Тэрний чинь бараг 80 хувь нь л Universe-ийн хүүхдүүд байлаа ш д. Universe-ийн хүүхдүүд жил болгон ирж ордог. Энэ чинь гадаадад бараг мэргэжил болчихсон, ажил шахуу болчихсон зүйл. Би одоог хүртэл ажил хийж үзээгүй, хоббигоороо л амьдарч яваа хүн" хэмээжээ. Тэрээр анх эхнэрээ "Universe Best Songs" тэмцээний үеэр харсан бөгөөд тэмцээний хоёрдугаар үеэс харагдахаа больсон эхнэрээ жил хагасын дараа найзынхаа төрсөн өдөр дээр дахин харсан гэдэг. Түүнээс хойш эхнэрээ уйгагүй эргүүлсний эцэст өөрийн болгож чадсан тэрээр сонголтондоо тун ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Мэдээллийг түгээх