Шар мэдээ 1259 0

Бэлгүүнтэй: Миний ч гэсэн найз охин байнга эрэгтэй хүний шалдан зураг аваад л явж байвал надад аймар хэцүү ш д


Нэг хэсэг хүчингийн хэрэгт нэр холбогдож шуугиан дэгдээгээд авсан нэгэн бол зурагчин Бэл буюу Бэлгүүнтэй. Залуусын дунд нүцгэн зураг авдаг гэдгээрээ тун ч алдартай тэрээр тус хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдээд авсан. Анх зураг авч эхлэхдээ чамгүй маргаан, шүүмж дагуулсан тэрээр удаан хугацааны турш ганц бие яваа аж. Ажлын шаардлагаас үүдэн ийнхүү ганц бие яваа тэрээр "Хамгийн сүүлд хэзээ найз охинтой байснаа бараг мартчихсан байна ш д. Ер нь иймэрхүү зураг авч эхэлснээс хойш найз охинтой болох магадлал аймар багассан ш д. Яахав учирч байсан эмэгтэйгийнхээ зургийг авч байсан, харин зургийг нь авчхаад араас нь залгаж барьсан удаа байхгүй. Найз охинтой болмоор л байна. Гэхдээ болохгүй байна. Бараг нэг хэсэг гей болох гээд байна гээд хүмүүс тэгдэг байсан, тийм юм байхгүй л дээ, эмэгтэй хүн сонирхож байгаа. Зураг авах гэж байгаа хүмүүстэйгээ холбогдоод контакт үүсгэнгүүт олон эмэгтэй хүнтэй харьцдаг хүнтэй чинь яаж байх вэ дээ. Миний ч гэсэн найз охин байнга эрэгтэй хүний шалдан зураг аваад л явж байвал надад аймар хэцүү ш д, за яаж байгаа бол гээд л" хэмээжээ. Түүний моделиуд дундаас хамгийн залуу нь 19тэй байсан бол хамгийн хөгшин нь 42 настай фитнессийн тамирчин эмэгтэй байсан гэнэ. 

Мэдээллийг түгээх