Гэмт хэрэг 5685 79

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ


Төрийн ордны гадаа МАХН-ынхан цуглаж, багагүй шуугиан дуулиан тарив. Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд МАХН-ынхан хуралдаж байна гэдэг мэдээ­лэл гарсан. Гэвч үнэндээ Шадар сайдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг байхад АТГ-аас зарлан дуудах өгсөн аж. Үүнийг нь баривчлахаар завдлаа хэмээн ойлгожээ. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалтад байдаг объект учир тэнд ямар нэг баривчилгаа болох ёсгүйг албаныхан хэлсэн. Харин АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Авлигатай тэм­цэх газраас Төрийн ор­донд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энх­баярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуур­хай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өчигдөр АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэж тайлбарлалаа.
Тус албан бичигт АТГ-ын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан байна. Албан бичгийг Ша­дар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан гэдгээ тэрээр хэлсэн байлаа. АТГ-аас Н.Энхбаярыг сэжигтнээр тооцож байгаа төдийгүй түүнийг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байна гэж үзжээ. АТГ хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж буй хэмээн мэдээлэлдээ дурдсан юм.

МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга асан Г.Ший­­лэгдамба баривч­лагдаад хэ­сэг хугацаад хоригд­соны дараа батлан даалтад гарч, их хэмжээний төгрөг хандив хэлбэрээр намынхаа даргад өг­сөн талаар мэдээлэл өгсөн. Үүний дараанаас намынх нь санхүүд шалгалт хийж, сан­хүү хариуцсан нарийн бич­гийн дарга П.Цогтбаатарыг саатуулан шалгаж буй. Энэ хэрэг­тэй холбоотойгоор Н.Энх­бая­рыг сэжигтнээр тооцсон бололтой.       Эх сурвалж: www.assa.mn

Мэдээллийг түгээх