Эмэгтэйчүүд 1340 0

Ээ дээ энэ хүүхнүүд үү


Жил бүрийн гуравдугаар сарын найманд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Гэхдээ эрх хамгаалах гэхээсээ хэдэн эрчүүд нь бүсгүйчүүдээ баярлуулах гэж цэцгийн дэлгүүрийг хоосолдог өдөр гээд хэлчихвэл илүү оновчтой. Нэг  ёсондоо энэ өдөр цэцгийн дэлгүүрүүдийн сизон ордог /орлого нэмэгддэг/ гэж хэлж болно. Тэгсэн ердөө арав хоногийн дараа эрчүүдээ баярлуулдаг өдөр болно. Энэ нь олон улсын энэ тэр гэсэн хаяг шошго байхгүй. Тэгээд ч яг нэршлээрээ эрчүүдийн баяр биш болоод л явчихна. Цэрэгт яваагүй л бол энэ өдөр баярлахгүй шүү ч гэж байх шиг. Яг үнэндээ эх орон дуудвал бүгд ачигдаад л явна шд. Тэгснээ бүх нийтийн амралт байхгүй. Энэ жил бол бүр зориудаар амралтын өдөр тааруулчихаж байгаа байхгүй юу.

Нэг үеэ бодвол хэдэн эрчүүддээ голд нь ганц шил юм тавиад болоо гэдэг байснаа больчихсон байна. Харин эдийн засгийн хувьд олон талаа харалцсан сүрхий бэлэг өгөхөөр зэхэж байгаа нь сошиалаас харагдлаа. Тэр нь баглаатай оймс. Магадгүй нөхөр нь, найз залуу нь оймсны хувьд асуудалтай явдаг байж болох л юм. Тэрийгээ баяраар далимдуулаад шийдчихэж байна л даа. Мундаг байгаа биз.

Тэгсэн манай эрчүүд нэг иймэрхүү бэлэг өгчээ.

Зөрүүлээд тун хялбар баярын уур амьсгал оруулсан баглаатай оймс.

Бэлэг өгч авах нь хэнд ч сонин биш л дээ. Тэгээд ч эрчүүд чинь ямар элдэв юм нэхэх биш. Өгснийг нь аваад л өөд нь татчихна. Өөр олон таван үггүй. Ээ дээ энэ хүүхнүүд үү

Мэдээллийг түгээх