Орон нутаг 4801 73

Монголын нууц товчоо-г эсгийн дээр урлаж, Гиннест бүргүүлнэ

Хэнтий аймгийн гар урчууд бүтээлээ гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилгоор ажиллаж байна.

Тодруулбал тэд 1.8 метр өндөртэй, 100 метр урттай цагаан эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г зургаар илэрхийлж, оёж, зээгт наамал хийж байгаа ажээ.
Үйлчдийн хийж буй бүтээл 24 ханатай монгол гэрийг бүтэн тойрох хэмжээтэй бөгөөд ирэх долоодугаар сар  гэхэд дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Баялаг бүтээгчдийн холбоо”-ны мэдээлснээр тус үйлд сумдаас үйлчин эмэгтэйчүүд ирж тус болж байгаа ажээ. Энэ төрлийн бүтээл одоогоор Гиннесийн номонд бүртгэгдээгүй байдаг юм.

Мэдээллийг түгээх