Олимп РИО 2016 2258 86

РИО 2016: Э.Содномпэлжээ Паурлифтингийн төрлөөс ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ


Бразилийн Рио де Жанейро хотод үргэлжилж байгаа Паралимпийн зуны наадмын Паурлифтингийн 88 кг-ийн жинд Монгол улсаас оорлцож байгаа тамирчин Э.Содномпэлжээ хүрэл медаль хүртлээ.

 

Тэрээр 210 кг-ийг өргөж жиндээ гуравдугаар байрт орсон байна. Энэ жинд алтан медалийг 220 кг-ийг өргөсөн АНЭУ-ын Мохаммед Халаф зүүж, мөнгөн медалийг 210 кг-ийг өргөсөн Бразилийн Эванио Да Силва хүртжээ.

Ингэснээр Монгол улсын баг Паралимпийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж нийт медалийн тоогоор 67 дугаар байрт Израйль, Португаль улсуудтай зэрэгцэж байна.

ОУХМ Э.Содномпэлжээ нь Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компанийн ажилтан юм.

Мэдээллийг түгээх