Нийслэл 369 0

Удирдагч уу, хохирогч уу: Амьдралаа гартаа авах нь


Бүгдээрээ хамтдаа нэг зүйлийн талаар эргэцүүлцгээе. Бидний ихэнх нь нөхцөл байдлыг гартаа авахаас илүүтэй болж буй үйл явдлуудад хариу үйлдэл үзүүлдэг аж. Чиний үгсийн санд: - Нөхрийн ажил их байгаагаас эсвэл ээж эрт ирээгүйгээс болж би … - Эсвэл бүр зам түгжирснээс болж, цаг зогсчихсон байснаас би ... гэх мэт “хариуцлагагүй” хариултууд их байдаг бол чи хариу үйлдэл л үзүүлдэг нэгэн гэсэн үг. Жишээ нь:

Удирдагч уу, хохирогч уу: Амьдралаа гартаа авах нь
1. Сөрөг хариу үйлдэл
- Хүүхэд ширээн дээр байсан тавагтай жимсийг татаад унагачихлаа гэж бодъё. Чи шууд л уурлаж, загнана. Энэ үед чи болон хүүхдийн чинь хоорондох харилцаа муудаж, хүүхдээ өөртөө итгэлгүй, аймхай нэгэн болгох муу талтай. Мөн бяцхан үр чинь ахин өөрөө жимс авч идэх гэж хичээхгүй л болов уу.

- Найз залуу чинь болзооноосоо хоцорчээ. Чамайг удаан хүлээлгэсэнд нь түүнд гомдож, тунирхан, ирэнгүүт нь чи зөрөөд гэрлүүгээ явчихлаа. Гэтэл түүнд гэнэтийн ажил гарсан ч яаран байж чамруу гүйж ирсэн талаар чи бодолгүй шууд л сөрөг хариу үйлдэл үзүүлнэ. Энэ үед та хоёрын харилцаанд ан цав үүсч, найз залуугаа үерхэл, чухал ажил гэсэн сонголтын дунд эргэлзэхэд хүргэнэ.

2. Нөхцөл байдлыг гартаа авч эерэг хандлага гаргаснаар
- Хүүхэд чинь тоглоомоо эвдэлчихвэл чи уурлахад ямар таагүй уур амьсгал бий болдогийг бодолцон тайван амьсгаа авч, асуудлыг өөрөөр шийдэх талаар бодно.

1. Хүүхдийнхээ насны онцлог, сонирхолд нийцсэн тоглоом авч өгсөн үү гэж өөрөөсөө асуу.
2. Эвдэрсэн тоглоомыг түүнээс ч том зүйлтэй харьцуулан өөрийгөө тайвшруул. Жишээлбэл хүүхэд чинь өөрөө гэмтсэн бол яах вэ гэх мэт.
3. Хүүхэдтэйгээ хамт эвдэрсэн тоглоомыг эвлүүлэх гэж оролдон, тоглоом хүн шиг өвддөг учраас ахиж ингэж болохгүй хэмээн амьдчилан яриарай.
4. Эцэст нь тоглоомоо хайрлаж байх хэрэгтэй хэмээн тайвшруулаад хүүхдээ тэвэрнэ гэх мэтчилэн өрнөнө. Эерэг хандлага болон сөрөг хариу үйлдлийн талаар дээрх жишээнээс ойлгосон байх. Бүх зүйл дээр арга эвийг нь олж, асуудлыг зөв өнцгөөс хардаг хүмүүс өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амьдралыг зөвөөр залж амьдралдаа удирдагч байж чаддаг. Харин асуудлыг үргэлж сөргөөр харж, өөрийгөө хохирогчийн байраанд аваачиж тавьдаг, шалтаг тоочдог хүмүүс бусдын сэтгэлийг шархлуулж, гомдоллож, ажлаа алдаж, өөрийгөө зовоож хоцордог.
Тэгэхээр мэдээж чи эерэг хандлагатай байж, амьдралаа гартаа атгахыг хүсэж байгаа биз дээ? Доорх зөвөлгөөг анхааралтай уншаарай:

1. Хариу үйлдэлд ч бас зорилго хэрэгтэй
Бид аливаа зүйлд заавал хариу үйлдэл үзүүлэх ёстой юм шиг ханддаг. Бусдын өмнө найз чинь чамайг эвгүй байдалд оруулах, хэн нэгэн чамайг муулж ярьсныг мэдэх үедээ заавал буцаагаад хариугаа авах ёстой мэт аашилдаг. Гэтэл найзыгаа соёлтой байхыг анхааруулж, чамайг муулсан хүнийг зөрүүлээд магтахад л бүх асуудал эергээр шийдэгдэж болно. Ичиж улайсандаа санаанд орсон үгээ хэлж, уурлаж хорссондоо сөрөг хандлага гаргахын оронд хариу үзүүлэх гэж яаралгүй яах билээ гэдгийг бодоорой. Хариу үйлдэл чинь үр ашиггүй биш дараагийн зорилгод тэмүүлсэн байх ёстой юм.

2. Амьсгаа ав
Гэдсээ төмбийхийг мэдэрч хамраараа амьсгаа аваарай. Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлснээр бид сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг. Нэг ёсондоо уурлаж бухимдаж, стресстэхээсээ өмнө анхаарлаа өөр зүйлд сатааруулж байна гэсэн үг. Энэ үед асуудал дээр төвлөрч, эерэг хариу үйлдэл үзүүлэхдээ оюун ухаанаа бэлтгэх боломжтой юм.

3. Сонсогч бай
Хариу үйлдлээ бэлдэхээсээ өмнө анхаарлаа төвлөрүүлж эсрэг талын хүнээ сайн сонс. Анхаарал хайхрамжгүй байдлаасаа болж жижиг асуудлыг хүндрүүлэх тохиолдол бишгүй гардаг. Тиймээс хэн юу хэлсэн, ямар санаа бодолтой байгааг сонсож ойлгосныхоо дараа нь эергээр хандаж байгаарай.

4. Үнэ цэнээ мэдэр
“Хүндээ хөнгөнөөс өгөх” гэдэг үг байдаг даа. Хүндэлж биширдэг хүн маань муухай үг хэлэх, ёс зүйгүй үйлдэл хандлага гаргах үед тэр хүний талаарх сайхан бодол хийсэн оддог шүү дээ. Тиймээс сөрөг хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө би чинь хэн билээ гэж бодож байх нь чухал. Үнэхээр л асуудлыг өөрийн гарт авч удирдаж чаддаг хүн болохыг хүсвэл хэнтэй хамт, хаана байгаагаа, байр сууриа сайтар бодож, бодлогогүй сөрөг үйлдэл гаргахгүй байхад анхаараарай.

5. Харьцаж байгаа хүнээ тань
Ялангуяа ойр дотны хүмүүсээ юунд илүү ач холбогдол өгдөг, юу хүсэж мөрөөддөг, ямар төрлийнх вэ гэдгийг нь мэддэг байх хэрэгтэй. Үүний тулд“www.acyy.me”-рүү ороод нөгөө хүнийхээ төрсөн он сар өдрийг хийж гарч ирэх мэдээллийг нь уншаарай. Өсвөр насны хүүгийнхээ арга эвийг нэг л олж өгөхгүй, нөхөртэйгөө таарамжгүй, аав ээжтэйгээ муудалцаад байгаа бол “www.acyy.me”дээрх мэдээлэл тэднийгээ илүү сайн таньж мэдэн, давуу талыг нь олж харахад тусална. Бас хосын харилцаан дээр ч нөгөө хүнийхээ талаар илүү ихийг таньж мэдэхэд хэрэгтэй байх болно шүү. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Өөрийнхөө талаар болон гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

6. Бусдад санаатайгаар урам өг
Санаатайгаар шүү. Хэнд л сайн сайхан үг илүүддэггүй. Тиймээс ажлынхаа бүсгүйд, нөхөртөө, хүүхэддээ хийж байгаа үйлдэл, харагдах байдал, хувцаслалт гэх мэт харж байгаад тохирсон магтаалуудыг нь хэлж албаар урам өгөөрэй. Энэ нь чамайг хэлэх үг, хийх үйлдлээ боддог болоход дадлага болно.

7. Дадлага хий
Нөхцөл байдалд дүгнэлт хийж, эерэг хандлагатай байна гэдэг тийм ч амархан тогтчихдог чанар биш. Тиймээс эхлээд энгийн зүйлс дээр өдөр тутамдаа дадлага хийж өөрийгөө дасгаарай. Найзынхаа хэлсэн үгэнд, нөхрийнхөө үйлдэлд, ажил дээрх эвгүй нөхцөл байдалд аль болох эерэг талаас нь хандаж, зөв гаргалгаа гаргах гээд үз. Үүнийгээ байнга давтаад байвал хэвшил болчихно. Эцэст нь амьдралаа гартаа авах нь нөхцөл байдал, үйл хөдлөлөө гартаа авахаас эхэлнэ шүү. Зөв залахын тулд эхлээд удирдаж сурах хэрэгтэй тийм үү? Амжилт.

Мэдээллийг түгээх