Гадаад мэдээ 507 0

Хятадууд 2017 онд 1300 авилгачдаа агнажээ

БНХАУ-ын эрх баригчид 2017 онд 900 сая юаны хохирол учруулсан, гадаад орнуудад байгаа 1300 авилгачидыг эх орондоо эргүүлэн татсан талаарх хятадын авлигатай тэмцэх газар мэдээллэснийг China Daily иш татажээ.

Эрэн сурвалжилж байгаа нийт тооноос 347 нь Хятадын коммунист намын гишүүд байжээ. Түүнчлэн 14 сэжигтэнийг Интерполын шугамаар эрэн хайхаар зарлажээ.

Хятадын эрх баригчидын мэдэгдсэнээр албан тушаал ашигласан 800 сэжигтэн авилгачид одоо хүртэл эрх чөлөөтэй байгаа бөгөөд тэдгээрийн 70% нь Австрал, Канад, Шинэ Зеланд болон АНУ-д нуугдан байгаа гэж сэжиглэж байна. Арван сард Хятад дахь авилгын эсрэг тэмцэгчийн гол хүн нь өөрийн албан тушаалаа орхижээ.

Ц.Пүрэвдорж

Эх сурвалж: Undesten.mn

Мэдээллийг түгээх