Сумо 675 0

Хацу башё: Кисеносато ёкозүнагийн хэмжээнд барилдаж чадахгүй байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн гуравдахь өдрийн барилдаан өндөрлөлөө.

Өнөөдөр Мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо аварга болон 72 дахь аварга Кисеносато нар өвдөг шороодон дуулиан тарилаа.

Маэгашира цолтонуудыг тэргүүлж буй Ичиножёо өнөөдөр Кисеносато аваргатай барилдаж ёрикири мэхээр эхний даваагаа авсан байна. Муу барилдвал зодог тайлах асуудалд ороод буй Кисеносато тун их хичээсэн боловч өнөөдөр жин ихт өрсөлдөгчөө яаж ч чадсангүй.

Харин Хакүхо аваргын хувьд өнөөдөр Хокутофүжид өвдөг шороодсон. Сүмогийн холбооны гишүүдийн шүүмжлэлд өртөн барилдаанаа өөрчлөх амлалт өгсөн түүнд тайчай хийхээс эхлээд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болоод байна.

71 дэх аварга Какүрюү өнөөдөр мөн урамтай сайхан барилдсаар элдэвтэй ахмад бөх Ёшиказегаар ээлжит даваагаа авлаа. Ингэснээр Какүрюү аварга цолтой бөхчүүдээс ганцаараа босоо үлдэв.

Өнөөдөр озеки Гойёдо Котошёогикүг, Такаясү Чиёотайрюүгаар гуравдахь даваагаа авсан байна. Хоёр озеки цолтонгуудын хувьд энэ сард боломжийн амжилт үзүүлж болох талаар мэргэжилтэнүүд санал нэгтэй байгаа юм. Мөн сэкиваке Митаекүми Оношог давж гуравдахт даваагаа авсан бол Тамаваши Такакейшод өвдөг шороодож эхний унаагаа авсан юм.

Араваши Э.Дөлгөөн өнөөдөр Шодайг давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Эндог давсанаар гурван даваатай байна. Маэгаширагийн 10-аас барилдаж буй Тэрүнофүжи хоёр өдөр өвдөг шороодон өнөөдрөөс эхлээд башёг өнжихөөр болжээ.

Жюүрёо зиндааны манай 5 бөх өнөөдөр урамтай сайхан барилдаж бүгд давсан байна. Миторюү Б.Төрболд, Дайшёохо Р.Шижирбаяр нар гуравдахь, Азамарюү хоёрдахь, Кёкүшюүхо, Сэйро нар эхний даваагаа өнөөдөр авлаа.

Хакүхо - Ёшиказе
Кисеносато - Котошёогикү
Какүрюү - Ичиножёо

Гойёдо - Хокүтофүжи
Такаясу - Точиношин

Тамаваши -  Оношо
Митакеуми - Такакейшо

Араваши - Эндо
Чиёошома - Точиозан
Сококурай - Кагаяки

 
 
Мэдээллийг түгээх