Уран зохиол 233 0

Цуйвантай гүйсэн нь

9-р ангид аймагт очиж дотуур байранд орлоо. Тэр үеийн 9 дүгээр ангийн хүүхэд гэдэг насаараа одоогийн 11-р ангийн хүүхэд. Ид л иддэг үе. Нооромын хоол юу ч болохгүй. Цадах хурдаа идэх хурд нь гүйцэхгүй он жилүүд минь байлаа.

Аймгийн төвийн хөөрхөн охидуудыг харахаар дурламаар санагдаад сэтгэл өлсөнө. Байрны хоолоо харахаар гэдэс өлсөнө. Манай Тээмка “үхсэн дурлаж хайрласан ч гэсэн найгүй өлсөж байна.Хайр байхад болоо нтр гэж шал худлаа гэчихсан явж таарах. Тээмка манийг бодвол ахындаа байдаг байсан. Хагассайны орой 16 цагт тэдний орцонд очиход нил боорцогны үнэр. Аанай л үнэрт нь найгаал. Хана түшиж гуринхалсаар 4 давхарт гараад хаалгыг нь тогшиход Тээмкаа алив тороо гэнэ. Удалгүй хаалга онгойгоод Тээмкаагийн өгсөн боорцогийг аваад арилдаг байлаа. Хөөрхий Тээмкаа айлаасаа боов хулгайлж биднийгээ их тэжээсээн. Бид яг 16 цаг 00 минутанд очих ёстой. Сүүлдээ Тээмкаа манийг тогшиход толгой нь цухуйхгүй шууд гар гарч ирдэг байлаа ш дээ. Тэгээд удалгүй гар гарч ирээд боорцгоо өгнө.

Нэг хагассайнд хаалгыг нь тогштол аанайл гар гараад ирлээ. Тороо өгтөл аваад орчихов. Хэсэг байж байтал хаалга түс тас гээл хоёр хүн ноцолдох шиг чимээ гарав. Яахаараа чи гэрээс юм хулгай хийж байгаан гээл ахынх нь дуу тодорч бүдэгрээд л тип тап, түс тас гээд л хөөрхий Тээмкаагийн ёооёоо, яааяаа ахаа гэж амь тэмцэх дуу хаалганы цаана хадахад нь бид хэд тэр орцоор бүлт үсрээд гарсандаа. Кү ээ мөн амь дүүсэн хэрэгт найзыгаа оруулсандаа санаа зовоод ахиж очоогүй ээ. Тэр чимээ бол Тээмкаа гарцаагүй хэвтэрт.

Нэгдэх өдөр салгалсан хүүр чинь майзага, майзага гээл юуч болоогүй юм шиг хичээлдээ ирж байна. Өө зүв зүгээр. Тээмкаагаас яав ах чинь алавуу гэхэд “Гайгүй ээ тэхдээ овоо хусуулсан. Ахиж ингэвэл ална л гэсэн. Май энэ боорцог. Одоо ахиж барахгүй шинжтэй” гээд сүүлийн тортой боовоо цүнхнээсээ гаргаж өгч билээ. Ах нь бөх хүн ш дээ зайлуул гэж.

Дотуур байранд Чөөгий Боогийтой хамт байлаа. Тэднийх суманд бол этгээд баян айл. Боорцгийг түмпэнгээр овоолчихсон байдагсан. Гэрт нь ороход Боогий түмпэнтэй боорцогныхоо цаана харагдахгүй. Гар нь гарч ирээд л түмпэнтэй боорцогныхоо оройгоос аваад л идээд байна. Маньд өгөхгүй муу туучий чинь. Мань горьдоостой санаа алдаад суудаг байлаа.

Сүүлд дотуур байранд хамт өлсөж байхдаа Боогий “Шагж минь чамд тэр боорцогоноосоо өгөх минь даанч яавдаа”. Хэзээ цадахаа мэдэхгүй өлсөх ийм хэцүүг даан ч ухаараагүй явждээ. Чи чинь алаан дунд явсан байна ш дээ гээд уйлан хайлан ярьж билээ.

Дотуур байрны хүүхдүүдэд эргэлтээр гэрээс нь юм ирнээ. Хөвгүүд ойр хавийнхантайгаа булагнаал идчихнэ. Нэг хөөрхөн 3 охинтой тасаг Боогий бид хоёрыг үе үе дуудаж гэрээс ирсэн хоол ундаа дэлгэнэ. Боогийд “За юм үзээгүй юм шиг замбараагүй идэхгүй шүү. Маш соёлтой иднэ шүү. Тавагтай соёлтой харьцана шүү гээл.” Боогий за гэж орчихоод хусч өгнө. Юм ярихгүй л сүнгэнүүлээд байна. Ховдог нохой шиг хахаад л буцааж залгиад л ёстой аймаар иднэ туучий чинь. Ааруул, боов хоёрыг чинь хольж үмхээд одоо энэ чулууны карээр шиг л доош явуулчхана. Би “чи ахиж орж идэхээ бодооч” ээ. Яасан шинжгүй пизда вэ гээл.

Нэг удаа бид хоёрыг охид дуудаад яг сайхан боорцгоо дэлгээд сууж байтал чоно лугаа өлсөглөн нөгөө жигүүрийн хоёр банди ороод ирэв. Тэр хоёр бол ер нь юуг ч идэж мэдэх бэрх цагийн Асар, Басар хоёр л доо. Хүүхдүүд тэр хоёрын сургаар юмаа нуудаг байсан цаг.
Ороод ирлээ. Овоо идэх нь дээ.Бүр гуринхалсан царайтай. Энэ хоёр тавагтай соёлтой харьцах ухаангүй дээ. Хүүе гэхийн зуургүй дэргэд суугаад идэлцлээ. Гэнэт тог тасарлаа. Би лаг түрүүлж сэтгээд гялс хэдэн боорцог харанхуйд кармаалахаар гараа явуултал дүүрэн гар. Юу вэ 4 хүний 8 гар юмуу хаашаа юм. 30 орчим секунт болоод гэрэл аслаа. Уут хов хоосон. Ёстой онигоо. Ахиж биднийг дуудаагүй дээ хөөрхий. Сайхан харилцаатай явсан охидоосоо ингэж хоёр гайтай юмны балгаар харилцаа тасарваа.

Дотуур байранд бүтэнсайн өдөр цуйван өгнө. Бидний хэсэг нөхөд цуйван хулгайлах төлөвлөгөө боловсруулав. Ер нь хоолны дараа маш их цуйван үлдээд тогооч нар, багш нар зохицуулчихаад байх шиг. Энэ шударга бус байна. Ард түмний баялагийг дээгүүрээ идээд байна. Тэмцэцгээе. 4, 5 уулаа нэгдлээ.

Байрны гал тогоо бараа материал оруулах зориулалт бүхий гаднаасаа ордог нэг хаалгатай. Яг хоол хийдэг 2-р хоолны тогоо нь тэр хаалгаар ороод байх бөгөөд тогооч нар хоолоо зөөгөөд наад талын өрөөнд аягалдаг байв. Оройд ихэвчлэн хоёр тогооч, нэг цэвэрлэгч үлдэнэ. Хоёр тогооч хоолоо дамжилдаж гарч ирээд поорцлох хооронд цэвэрлэгч эгч цаад талын өрөөнд юм хийгээстэй.

Төлөвлөгөө гарлаа. Тогооч нар наана хоол порцолж байх хооронд Боогий албаар цайгаа асгаад үйлчлэгчийг дуудах хооронд арын хаалгаар бидний тэргүүтэй хэсэг нөхөд цуйван хулгайлах.

Хаварт цаад талын гадна хаалга онгорхой тул бид тэндээс тогооч, үйлчлэгч нарыг ажиглаж байгаад цуйвангаа хусахад тохиромжтой. Боогий цайгаа асгалаа. Үйлчлэгчийг явах байх гэж бодсон чинь өөрөө арч гэж Боогийг загнаад алчуураа шидчихээд буцаад ороод ирсэн. Ингээд төлөвлөгөө будаа болох нь гэтэл Боогий үйлчлэгч эгчтэй чинь үзэж гарлаадаа. Та цалинг нь авч байж арчих ёстой би яахаараа арчдын гээд л. Нөгөө хэл амтай удамтайн хэрэг тэнд гарах шинжтэй.

Үйлчлэгч Боогийруу Люмино шиг үйлчлэгч энд гарч ирэв гээл асаал гарлаа. Бидний гурван нөхдийн үүрэг бол нэг нь хаалган дээр үлдээд хоёр нь торонд цуйван хийгээд сэм зугтах.

Цуйвантай хоёрын тогооруу гэтээд очлоо. Энхээгий зүрх цээжээ зад татах нь ээ. Харангын Пүүжээ ахын бөмбөр лугаа дугарч байна. Зүрхний цохилт нь надад сонсогдож байгаа юм чинь. Дагаад миний зүрх онь холбоод наачихсан.

Уур савссан дүүрэн цуйван нүдний өмнө дэлгээстэй. Энхээ уур савссан цуйвангийн мананруу түрүүлээд орлоо. Тансагаа тансаг. Цуйвангаа хийж эхлэтэл гар түлэх нь. Гэтэл бидний дундуур нээх том хоёр гар орж ирсэнээ тэр халуун цуйванг хонхойтол нь атгаад л эргээд гүйчихлээ. Сандарсан бид хоёр дагаад л гараад гүйчихлээ. Хаалган дээр зогсож байсан найз тэвчээр нь барагдахдаа тэгж зоримог хөдөлсөн бололтой. Гүйцдэггүй ээ нөгөөхийг. Би чинь 100м гүйлтийн аймгийн аварга хүүхэд. Бүрэнхийд хойноос нь харахад гартаа сэгсийсэн хоёр цуйван барьсан хүн л урд жирэлзээд байх. Дөхөөд очихоор л мурилзаж зугтаагаад ёстой хоншооргүй гар.

Арай гэж 150м шахам газар хөөгөөд гүйцэхэд гартаа барьсан цуйвангаа бараг идээд дуусчихсан байсан юм даа. Цуйвантай зугтаасан хүн гүйцэгддэггүй гэж үнэн юм билээ. Бид хоёрын торны ёроолд бөөлжис шиг жоохоон хоол. Нэг насны онигоонд орсондоо тэр найз.
Хөөрхий Боогий золиос болсон. Шал дэмий газар үйлчлэгчтэй хэрэлдээд нэр хүндгүй болсон. Ахиж цуйвангийн хулгай хийгээгүй ээ.

Шагж гэлэн

Мэдээллийг түгээх