Эрүүл мэнд 4474 0

Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?


Маалинга нь үр, тос, нунтаг гэсэн 3 хэлбэрээр байдаг. Тос болон нунтагласан үрээ хөргөгчинд хадгалана. Учир нь тослог өндөртэй тул халуун газар хадгалбал хуршдаг, Үр нь хатуу гадаргуутай тул (сайтар зажилаагүй тохиолдолд) бүхлээр нь хэрэглэхэд нунтаглаж эсвэл тос хэлбэрээр хэрэглэсэнээр бага шимэгддэг онцлогтой. Маалинганы үр Монголд Органик дэлгүүр, их дэлгүүр, гүүд прайс, э март, меркури, зарим америк барааны дэлгүүрүүдэд байдаг.

1.Эслэг ихтэй, нүүрс ус буюу карб багатай
Маалинганы үрийн 1 шид нь ургамалын салс ихтэй. Энэ нь юмыг өтгөрүүлж, барьцалдуулах өтгөрүүлэх шидтэй. Маалинганы үр идсэнээр ходоодон дахь хоолыг өтгөрүүлэн хурдан доошлохоос сэргийлэнэ. Энэ нь идсэн хоолноосоо илүү их шим тэжээл авахад туслана гэсэн үг юм.
Үүнээс гадна уусдаг ба уусдаггүй эслэг ихтэй тул бүдүүн гэдэс хоргүйжүүлэх, турах, чихэр (сахар) идэх хүсэл дарах зэрэг нөлөөтэй.

2. Үс арьсанд сайн нөлөөтэй.
Үс хумсаа ургуулмаар эрүүлжүүлмээр байвал маалинганы үрэнд байдаг сайн тослогууд бас В витамин эерэг нөлөө үзүүлдэг байна. Өдөрт 2 том халбага маалинганы нунтаг үр (бүхлээрээ задрах нь удаан байдаг тул нунтаглаж хэрэглэсэн нь илүү үр дүнтэй байдаг) эсвэл 1 том талбага тос уухыг зөвлөж байна. В витамин нь хуурайшилтанд эерэг нөлөөтэй тул батгашилт, rosacea, диатезэнд хүртэл сайн нөлөөтэй.

Маалинганы үрний тосыг дотроосоо ууж эсвэл саьн чанарын амин тостой холин арьсандаа түрхэх маягаар хэрэглэж болно.

3. Турах
дээр хэлсэнчлэн өтгөрүүлэх чадвараараа илүү удаан цатгалан мэдрэмж төрүүлнэ.

4. Холестрол бууруулна

5. Маалинганы үр Gluten-Free (цавуулаг агуулдаггүй)

Celiac-ийн эмгэгтэй, эсвэл гурил, будаа ихэнх үр тарианы цавуулагт мэдрэг хүмүүст нэн тохиромжтой. Мөн өндөр тунтай омега 3 агуулдаг нь далайн гаралтай бүтээгдэхүүний харшилтай эсвэл монгол шиг далай тэнгисээс хол нутгийн хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Цавуулаг, далайн бүтээгдэхүүн 2 хамгийн ихээр харшил өдөөгчдийн жагсаалтанд багтдаг 2 хүнс юм.

6. Маалинганы үр нь антиоксидантаар баялаг (Lignans)

7. Хоол боловсруулах, шингээх процесст эерэг нөлөөтэй. 
Маалинганы үрэнд агуулагддаг ALA (ургамалын гаралтай омега 3) сайн тос нь хоол боловсруулах эрхтэний ханийг бүрж хамгаалдаг. Эслэг өндөртэй тул өтгөн хатахад, ходоодон дахь ашигтай бактерийн хүнс болдог. Ходоодны ашигтай бактерийн тоо нэмэгдсэнээр хоол хүнснээсээ авах шим тэжээл танй нэмэгдэж яваандаа дархлаа тань сайжирдаг байна.

8. Маалинганы үр нь зарим төрлийн хавдарын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдаад байгаа юм байна. (хөх, өндгевч, түрий булчирхай мөн бүдүүн гэдэсний хавдарт)

9. Ургамалын гаралтай Омега 3 буюу АЛА ихээр агуулдаг

10. эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэгийг багасгаж, ясны сийрэгжилтэнд эерэг нөлөөтэй байдаг.

Мөн бага насныханд нэн тохиромжтой. (хүүхдийн өсөлт, рахит, арьсний өвчлөл гэх мэт маш олон ач тустай эдгээр бүтээгдэхүүнээ хэрэглээд үзээрэй.

ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. 91815190, 99170451, 94027477

Мэдээллийг түгээх