Эрүүл мэнд 1037 0

Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.


Ерөнхий Консул Э.Галбадрал Санта Клара хотын "Моффетт" нисэх онгоцны буудалд байрласан Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэгийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Дэни Хаддад эмнэлгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, шинээр хэрэгжүүлэх гэж буй ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулав. Ерөнхий Консул Э.Галбадрал тус байгууллагын гүйцэтгэх захирал ноён Жон Рэнк болон бусад албаны хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаашид Монгол улсад нүдний өвчнийг урьдчилан хэрхэн сэргийлэх болон нүдний өвчний тоог хэрхэн бууруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургах, харилцан туршлага солилцох талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Уулзалтын төгсгөлд тус эмнэлэгийн захирал ноён Жон Рэнк ирэх жил буюу 2018 оны наймдугаар сард Монголд дахин ирэх төлөвлөөгөтэй байгаагаа дуулгаж уг төслийг ирэх онд багтаан хэрэгжүүлэхийг Орбис зүгээс чухалчлан зорьж байгааг уламжлав.

ОРБИС “нисдэг” эмнэлэг нь нисэх онгоц дээр байрладаг дэлхийд ганц нүдний эмнэлэг бөгөөд орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг юм байна. Нарийн мэргэжлийн багаж, үзлэг оношилгоо, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон энэ нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Орбис байгууллага нь Монгол Улстай 1982 оны эхэн үеэс эхлэн хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн яамны урилгаар Монголд долоон удаа хүрэлцэн иржээ.

Image may contain: 1 person, smiling, standing and indoor

Image may contain: 2 people, people smiling, airplane, sky and outdoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Мэдээллийг түгээх