Ерөнхийлөгчийн Сонгууль 2017 1296 1

Төв аймагт санал тоолох машин ажиллахгүй байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар явагдаж байна. Санал хураалт хэвийн үргэлжилж байна. Гэхдээ Төв аймгийн санал уншуулах хар машин уншихгүй байгаа талаар Төв аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Тус аймгийн  Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Энхжаргал  “Өглөө санал хураалт эхэлснээс хойш санал тоолох хар машин ажиллахгүй байгаа. Одоо сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд саналыг авч байна. Сонгуулийн ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг ажиллаж, санал тоолох машиныг ажиллагаанд оруулахаар ажиллаж байна” гэлээ.

Төв аймагт нийт 84 хэсэгт санал хурааж байгаа. Санал тоолох машин ажиллахгүй байгаатай холбогдуулан СЕХ-оос тодруулахад, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай баг ажиллаж байна. Энэ талаар 13.00 цагт мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалж : news.mn

Мэдээллийг түгээх