Сонин хачин 1387 24

Твиттер энэ өдөр үүссэн


Гуравдугаар сарын 21 бол Грегорийн тооллын 80 дахь өдөр бөгөөд сүүлийн 400 жилийн хугацаанд энэ өдөр даваа, лхагва, бямба гаригуудад хамгийн их, мягмар, ням гаригуудад хамгийн бага таарсан байна.

Өдөр шөнийн тэнцэл хонины ордны эхний өдрөөр эхэлдэг учир одон орон судлалын жил энэ сарын 21-ий өдрөөс эхлэн тоологддог уламжлалтай. Гэвч XXI зуун гарснаас хойш өдөр шөнийн тэнцэл ихэвчлэн 19, 20-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Хүн төрөлхтний түүхэнд өнөөдөр дараах үйл явдлууд тохиож байжээ.

1918 он: Дэлхийн I  дайн – Германы хаврын довтолгоо, Майкл ажиллагаанууд хэрэгжиж эхлэв.

1965 он: НАСА Рэнжер-9 хийсэл дагуулыг хөөргөв.

1965 он: Мартин Лютер Кинг, Жр 3200 хүнийг толгойлон, Алибамагийн Селмагаас Монтгомери хүртэл жагсаал хийв. Энэ бол түүний удирдамж, зохион байгуулсан гурав дахь хүний эрхийн төлөөх жагсаал байсан юм.

 1980 он: АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер 1980 оны Москвад зохиогдсон дууны олимпод Зөвлөлтимйн Афгаснистанд хийж буй дайныг эсэргүүцэн бойков зарлав.

                2000 он: Пап лам хоёрдугаар Иоанн Павел Израйлд айлчлал хийв.

                2006 он: Твиттер үүсч байгуулагджээ.

 
 
 
 
Мэдээллийг түгээх