Долоо хоногийн өрнийн зурхай


ХОНЬ

Сэтгэл санаа тогтворгүй байна. Мөнгө санхүү эсвэл хайр дурлалын асуудлаар найз нөхөд, гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч болно. Нарны хиртэлтийн нөлөөгөөр сэтгэл хөөрөлд автаж магадгүй. Сэтгэл хөдлөлөө хянаж, асуудал тулгарвал уур бухимдлаа дарах хэрэгтэй. Санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байх боловч төлөвлөсөн худалдан авалтаа хийж чадна. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ.

ҮХЭР

Хайрцгаасаа гарч сэтгэх хэрэгтэй. Таны толгойд олон сонирхолтой шинэ санаа орж ирэх болно. Энэ нь таны ажлын бүтээмж, санхүүгийн байдлыг нэмэгдүүлэхэд тусална. Ажил хэрэгт өөрийн нөөц бололцоогоо бүрэн дайчилснаар амжилтад хүрч чадна. Хайр дурлалын харилцаанд азгүйдэх магадлалтай. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээгээрэй.  Найз нөхдийн дунд итгэлгүй нэгэн том асуудал  үүсгэх бололтой.

ХАМТАТГАХ

Сэтгэлээ дага. Ямар ч нөхцөл байдалд зөн совин, сэтгэл зүрхээ дагахыг зөвлөж байна. Ажил хэрэг амжилттай үргэлжлэх бөгөөд тогтвортой ашгаа өгнө. Ганц бие хүмүүс зүрхний цохилтыг чинь хурдасгах нэгэнтэй учрах бололтой. Хэн нэгэнд дурласан бол сэтгэлээ илчлээрэй. Амралтын өдрүүдийг өөртөө зориулж, хобби, сонирхсон спортоор хичээллэх хэрэгтэй. Ядаргаанаас сэргийлж ажил, амралтаа зохицуулаарай.

МЭЛХИЙ

Бүхнийг эхнээс нь зөв хий. Гурван торойны үлгэрийн сургаалыг санаарай. Дотоод амар амгалангаа алдагдуулахгүйн тулд аливаа зөрчлөөс зайлсхийгээрэй. Гэр бүлийн аюулгүй байдлаа хангаж, санаа тавиарай. Зээл хөөцөлдөж байгаа бол долоо хоногийн сүүлээр бүтэх магадлалтай.  Таны амбиц ажлын амжилтад хөтөлнө. Ганц бие хүмүүс таныг гэсэн нэгнийг алдах хэрэггүй.

АРСЛАН

Хайр дурлал, гэр бүлийн харилцаа анхаарлын төвд орж ирнэ. Хэрэв танд хэн нэгэн таалагддаг бол шууд очоод сэтгэлээ илчил. Орлого нэмэгдэж, таны санхүүгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөнө. Ажил дээр дарга удирдлагатайгаа сөргөлдөх хэрэггүй. Эрх чөлөөтэй ажиллахыг хүсч байгаа бол чөлөөт уран бүтээлч болохыг зөвлөж байна.

ОХИН

Ажил ихтэй долоо хоног. Таны үүрэг хариуцлага нэмэгдэж, хийж гүйцэтгэх ажил ч их байна. Энэ нь таныг бага зэрэг бухимдуулах боловч ард нь гарсны дараа өөрөөрөө бахархах болно. Орлогоо нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Хайртдаа итгэх илтгэл алдарснаас хардлага сэрдлэг ихсэж, хэрүүл маргааны үндэс болно. Ганц бие хүмүүс хайрын тоглоомоос залхаж сэтгэлээр унах магадлалтай. Өөрийгөө дотроо түгжиж, сэтгэл хөдлөлөө нуухыг хичээх хэрэггүй.

ЖИНЛҮҮР

Шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгааж, гарах үр дүнг зөв тооцоолохыг зөвлөж байна. Таны өөртөө итгэх итгэл хэт өндөр байснаас ажилдаа алдаа гаргах бололтой. Хариуцлага нь хүндээр тусч мэднэ. Хосуудын харилцаа шинэ түвшинд гарах боломжтой. Гэр орондоо завсар хийх, дотоод заслаа өөрчилж болно. Энэ нь таны сэтгэл санааг сэргээж, тав тухыг нэмэгдүүлнэ. Санхүүгийн байдалд санаа зовохгүй байж болно.

ХИЛЭНЦЭТ

Гэр бүл бүхний дээр тавигдана. Таны ажил хэрэг, мөнгө санхүүгийн бүхий л үйл хэрэг гэр бүлтэй чинь хамаатай байх болно. Дотоод амар амгалангаа алдахгүй байхыг  хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд итгэлцэл батжиж, нэг нэгнээ бүрэн ойлгож дэмжинэ. Амралтын өдрүүдийг гэр бүлээрээ салхинд гарч өнгөрөөж болно. Тогтвортой орлогын эх үүсвэртэй болсноор санхүүгийн байдал эрс дээшилнэ.

НУМ

Эрч хүч сэргэж, сэтгэл санаа өөдрөг байна. Ажил хэрэгт амжилт гаргахыг хүсвэл өөртөө итгэж санаачилгатай байгаарай. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд таатай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлээрээ цугларч, халуун дулаан уур амьсгалыг мэдрэх бололтой. Сэтгэл санаа сэргэснээр эрүүл мэндийн байдал дагаад сайжирна. Ганц бие хүмүүс романтик харилцаа тогтооно.

МАТАР

Юу ч таныг зогсоож чадахгүй. Таны эрч хүч, өөртөө итгэх итгэл дээд цэгт байна. Ажил хэрэгт багахан саад тулгарах боловч та зохицуулж чадна. Өмнө нь шийдэж чадахгүй байсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна. Өөртөө итгэлтэй байдал эсрэг хүйстний анхаарлыг татаж, хайр дурлалд аз авчирна. Түүнчлэн бизнесийн уулзалт хэлэлцээнд таны нүүр бардам байдал харилцагч нарт чинь итгэл төрүүлнэ.

ХУМХ

Зөрчилтэй долоо. Эдгээр өдрүүдэд танд янз бүрийн адал явдал тохионо. Зарим үед та юу болоод байгааг ухаарч амжихгүй бололтой. Гэвч хэн таныг хайрлаж, хэн худал дүр исгэдэг нь тодорхой болж ирнэ. Санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байна. Ажил хэрэг хэтэрхий уйтгартай гэмээр хэвийн үргэлжилнэ. Хосуудын харилцаанд эргэлзээ, хардлага газар авна. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн романсыг эхлүүлэх бололтой.

ЗАГАС

Таны авьяас билэг тодоор илэрч гарна. Энэ үеийг ашиглан ажил дээр байр сууриа батжуулах хэрэгтэй. Ажил хэрэгт далдаас тусламж үзүүлэх том хөшүүрэгтэй болно. Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага дагаад өснө. Аль болох шаардлагагүй зардлаа танахыг хичээгээрэй. Гэр бүлийн гишүүд нэгнээ дэмжиж, эв найрамдалтай байна. Амралын өдрүүдээр агаар салхинд гарч, эрч хүчээ сэргээгээрэй.

Мэдээллийг түгээх