Нийслэл 1404 1

Шинэхэн амраг нь Селенагийн тухай дуулж байжээ


24 настай поп од Селена Гомез найзуудтайгаа өнгөрсөн ням гаригт сүмд ирсэн байна. Тэрээр найзуудтайгаа уулзангаа саяхнаас учир ургуулаад байгаа Вийкндийн “Starboy” цомгийг сонсч байв. Нүүрэндээ сэтгэл хангалуун инээмсэглэхийг харваас утаснаасаа сонсож байгаа дуу нь тун ч таалагдаж байгаа бололтой.

Селенад гойд таалагдсан энэ дуу 2016 оны 8-р сард гаргасан энэ цомгийн “Party Monster” дуу бөгөөд “Тэр бүсгүй минийх, Анжелина шиг бэлхүүсээрээ хөдөлдөг, Анжелина шиг Селена шиг уруултай” гэсэн үгтэй.

26 настай Вийкнд /жинхэнэ нэр нь Абел Тэсфэй/ сээтэгнүүр үгтэй эл дуугаараа Селенад эртнээс талтай байсан нь илэрчээ.

Энхрий хос Рианна, Мадонна зэрэг оддын ирэх дуртай Санта Моникагийн Жиоржио Балдид өнгөрөгч долоо хоногт болзож, үнсэлцсэн нь паппарацчидийн дуранд өртсөн билээ.

Харин одоо Тэйлор юу хэлэх бол гэдэг нь сонин байна? Диснейн одын шинэхэн амрагаас болж найз нарынх нь Свифти бүлэгт хагарал гарч болзошгүй байгаа юм. Шалтгаан нь Вийкнд загвар өмсөгч Белла Хадидтай чамгүй хугацаанд үерхэж байснаас үүдэлтэй.

Тэйлорыг эс тооцвол Селена энэ бүлэгт хамгийн удаан оршин тогтнож байгаа бүсгүй юм.

Селена Жижи болон Белла Хадидтай тийм ч сайн найзууд байгаагүй, зөвхөн танил төдий байсан гэж зарим хэвлэлүүд мэдээлээд байгаа аж.

20 настай Белла хоёр сарын өмнө Вийкндээс салсан ч одоо хүртэл хайрласан хэвээрээ бөгөөд экс нь Селенатай дурлалцсан нь түүний сэтгэлийг хөндүүр болгожээ.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Мэдээллийг түгээх